Дуудлага худалдаанд оролцогчийн гарын авлага
Монгол улсын Засаг захиргаа, Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1.1, Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1, 291 дүгээр зүйлийн 291.7 тус тус хуулийн хэрэгжилтийг хангах. Мөн ил тод шударга өрсөлдөөнийг бий болгох, Мэдээллийн санг бүрдүүлэх, Төрийн үйлчилгээг цахимжуулахад оршино.
Цахим дуудлага худалдааны систем нь дараах хэсгээс бүрдэнэ.
Дуудлага худалдаа дараах бүтэцтэйгээр явагдана.
Хэрэглэгчийн бүртгэл
Системд шинэ хэрэглэгч бүртгүүлэхДуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээх
Бүртгэлийн мэдээлэл бүрэн баталгаажсан бол системд зарлагдсан дуудлага худалдааны жагсаалтаас өөрийн оролцохийг хүссэн дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг илгээнэ.Дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ илгээх заавар видеог доорхи видеоноос үзнэ үү!
Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээхдээ дараах материалуудыг PDF, JPEG, PNG өргөтгөлтэйгээр илгээнэ.
- Дуудлага худалдаанд оролцох хүсэлт (ААНБ албан бичиг, иргэн өргөдөл);
- Дэнчин төлсөн баримтын хуулбар;
- Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг;
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Хуулийн этгээдийг төлөөлж оролцох тохиолдолд төлөөлж буй этгээдийг гэрчлэх итгэмжлэл; гэх мэт...
Дуудлага худалдаан оролцох хүсэлтийг амжилттай илгээсэн тохиолдолд системийн удирдагч таны илгээсэн мэдээллийг хянаад баталгаажуулсан тохиолдолд дуудлага худалдаанд оролцох эрх үүснэ.
Дуудлага худалдаанд оролцох AuctionMECC програмыг татаж суулгах
Дуудлага худалдаанд оролцогч нь AuctionMECC програмыг өөрийн компьютерт заавал суулгах шаардлагатай. Тухайн програм нь дуудлага худалдаанд оролцох эрх бүхий ИРГЭН/ААН ашиглана.
Програмыг суулгахын тулд дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:
- Үйлдлийн систем: Windows 8.1 хувилбараас багагүй
- Шуурхай санах ой: 4гб хэмжээнээс багагүй
- Хатуу диск: 100мб хэмжээнээс багагүй
- Интернэт холболт: Тийм
- .NET FRAMEWORK: 4.7.2 Татах
Дуудлага худалдаанд оролцох
Дуудлага худалдаанд оролцогч ИРГЭН/ААН нь AuctionMECC-ийг ашиглаж дуудлага худалдаанд оролцох ёстой. Дараах алхамыг ашиглана.
- AuctionMECC програмыг өөрийн компьютерт суулгасан байх ёстой.
- AuctionMECC ажиллуулна.
- AuctionMECC-ийн нэвтрэх хэсэгт онлайн системд бүртгүүлсэн цахим хаяг болон нууц үгийг ашиглаж нэвтэрнэ.
- Програмд амжилттай нэвтэрсэн тохиолдолд амжилттай баталгаажсан дуудлага худалдааны жагсаалтууд харагдах болно.
- Өөрийн оролцох дуудлага худалдааг сонгож орно.
- Дуудлага худалдаа нээгдэх үед үнийн саналыг илгээнэ.
Дуудлага худалдаанд оролцох процесс
САНАМЖ МЭДЭЭЛЭЛ
- Бага дүн: Системд дуудагдаж болох хамгийн бага дүн
- Дээд дүн: Системд дуудагдаж болох хамгийн их дүн - Үнэ өсгөх хувийн дээд хязгаарын дүн
- Төлөв: Тухайн дуудлага худалдааны төлөвийн мэдээлэл
- Хугацаа: Нээлт хийх, Дуудлага худалдааны үндсэн цаг дуусах, Дуудлага худалдаа эхлэх огноо цагийн мэдээлэлийг харна.
- Үнийн санал авах хугацаа: Тухайн талбарт дуудлага худалдааны үндсэн цаг, болон сүүлийн дуудсан үнээс тооцоол дуудлага худалдааг хаагдах цагийг харуулна. Тухайн хугацаанд амжиж үнийн саналыг илгээнэ.
- Санал болгож буй сүүлийн 10 үнийн санал: Дуудлага худалдаанд оролцогч ИРГЭН/ААН-ийн сүүлийн дуудсан 10 үнийн мэдээлэл харагдана.
- Дуудлага худалдаанд оролцож буй Аж ахуйн нэгжүүд: Дуудлага худалдаанд оролцох эрхтэй ИРГЭН/ААН-ийн мэдээлэл харагдана.
Үр дүнг харах
Дуудлага худалдааны үр дүнг auction.mecc.gov.mn сайтаар орж харна. Тухайн жагсаалтаас дуудлага худалдаанд ялагч болсон ИРГЭН/ААН-ийг харах боломжтой бөгөөд тухайн дуудлага худалдаанд оролцсон байдлыг хянах боломжтой юм.